УИХ-ын чуулган 15.00 цагт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган 15.00 цагт үргэлжилнэ

УИХ-ын чуулганы хуралдаан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг холбогдох байнгын хороодоор хэлэлцлээ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 10 гишүүн тус тус боловсруулсан юм байна.

Уг хуульд тусгаснаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын зарчмыг тодорхой болгосон  талаар танилцуулгадаа байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан. Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцахаар хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон үндэсний техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болох заалтыг оруулах эсэх талаар гишүүд саналаа илэрхийлж байна.

Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын чуулган 15.00 цагт үргэлжилнэ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж