Галт тэрэг замаас гарав

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Галт тэрэг замаас гарав

Испанийн Майорка аралд суудлын галт тэрэг замаас гарах үеэр наад зах нь 30 хүн нэрвэгдлээ. Тэдний дунд гадаадынхан байгаа гэнэ.
Хэрэг арлын төв хэсэгт гарчээ. Майоркагийн захиргааны мэдээгээр Манакараас Балерын арлын гол хот Пальма-де-Майоркад очиж явсан галт тэрэгний замдгазар нуран унаснаас уг хэрэг гарсан байна. Осол гарах үеэр галт тэрэг нарийн хавцлаар гарч явжээ.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн сард Италийн хойд хэсэгт галт тэрэг замаас гарч осолдох үеэр долоон хүн үрэгдэж байлаа. Мөн л газар шорооны нуралтаас осол гарч байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж