Египетийн мөргөлдөөнд 200 гаруй хүн шархаджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Египетийн мөргөлдөөнд 200 гаруй хүн шархаджээ

Каир хотноо 100 гаруй мянган египтчууд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Жагсагчид лхагва гаригийн орой ерөнхийлөгчийн ордны зүг марш хийлээ. Тэд ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн эрх мэдэл өргөжсөн мөн исламистууд улс оронд нь хүчээ аван давамгайлах болсныг эсэргүүцэж байгаа юм.
Фото: REUTERS/ Amr Abdallah Dalsh

Ерөнхийлөгчийн ордны зүг тэднийг хөдлөхөд нь цагдаагийнхан замыг нь хаасан байв. Жагсагчид хаалтыг нэвтрэхээр оролдсоны улмаас мөргөлдөөн гарч цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум хэрэглэжээ. Мөргөлдөөний үеэр наад зах нь гурван хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан байна. Хэсэг зуурын мөргөлдөөний дараа жагсагчид ордны зүг нэвтэрчээ.

Жагсагчид ойртох үеэр ерөнхийлөгч Мурси хамгаалагчдынхаа хамт ордны  арын хаалгаар гарч явжээ. Төрийн тэргүүний төлөөлөгч ерөнхийлөгч  ажлаа тараад ордноос гардаг замаараа явсан гэж яаравчлан мэдэгджээ.

Египетийн ерөнхийлөгчийн ордны орчим жагсагчид ба Мурсийг дэмжигчдийн хоорондын мөргөлдөөнд 210 хүн шархатсан гэж Түргэн тусламжийн албаны  төлөөлөгч мэдэгджээ. Тэр хавьд байдал хурцадсаар байгаа гэнэ. Шууд нэвтрүүлэг хийж байгаа хиймэл дагуулын сувгуудын кадруудад ерөнхийлөгчийн ордны орчим шатаж буй машинуудын зураглалыг харуулж байв. Мурсийгийн эсрэг хүчин болсон радикал залуу  галдан шатаах ажлыг  хийж байгаа гэнэ.

Лхагва гаригийн орой буюу өчигдөр ерөнхийлөгчийг дэмжигч исламистууд ордны өмнөх талбайг эзлэн тэнд босгосон сөрөг хүчний майхант лагерийг буулгасан. Шаардлагаа хүлээн автал нь эсэргүүцэлийн ажиллагаа явуулахаар либерал, ардчилсан хөдөлгөөний талынхан Мурсигийн ордны дэргэд “Улаан карт” нэртэй ажиллагаа явуулахаар төлөвлөн майхант хотхон босгоод байсан юм.

Мөн Египетийн олон мужуудад “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний байрнуудад халдсан мэдээлэл ирж байна. Төрийн эрх барьж буй Мурсийгийн байгууллагын эсрэг тэмцэгчид Суэц, Исламия хот дахь тэдний гол байрнуудыг галдан шатаажээ.

Бэлтгэсэн Ш,МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж