Ө.Уянга В.А.Моцартын “Увидаст Лимбэ” дуурийн Шөнийн хатны алдартай ариг бишрэм сайхан эгшиглүүлдэг гургалдай хоолойт. Түүний шувуу адил жиргэдэг энэ ари “Grand Opera In Night”-ын бас нэг чимэг байх нь ээ. Мөн энэхүү тоглолтод түүнтэй ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван, “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав, “Classic gem” хамтлагийн дуучин н.Мөнхбат нар хамтран дуэт дуулах нь. Мөн ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, поп дива С.Наран нартай хамтран эмэгтэй дуучдын хувьд цөөхөн байдаг дуэт дуугаа толилуулах юм байна.
Сонирхуулахад, тэрээр Урлах эрдмийн дээд сургуулийн “GT” загварын товчооны зөвхөн өөрт нь зориулан урласан даашинзуудаар гангарах нь ээ. Урлах эрдмийн дээд сургуулийн “GT” загварын товчоо түүний өмнөх тоглолтуудынх хувцас болон Дуурийн театрын тайзнаа тоглосон хоёр ч дуурийн гол дүрийнх нь хувцасыг урлан хамтран ажиллаж байжээ.