Фото: REUTERS/ Asmaa Waguih
Сирийн эрх баригчид ийм химийн зэвсэг бүтээн хэрэглэхэд бэлэн болсон тухай лхагва гаригийн орой “Fox News” телевиз АНУ-ын засаг захиргааны өндөр тушаалын эх сурвалжийн мэдээнд үндэслэн дамжуулсан байна.
Энэ химийн хорт хольцын ашиглах хугацаа нь ердөө хоёр сар учраас үүнийг ойрын үед босогчдын эсрэг хэрэглэх магадлал маш өндөр байна хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Вашингтоны үзэж буйгаар ерөнхийлөгч Ассадын толгойлсон Сирийн эрх баригчид химийн бодисоор их бууны сумыг цэнэглэх боломжийг судалж байжээ. АНУ ба Ойрхи Дорнодын орнуудын тагнуулын албаны төлөөлөгчид мэдээлэхдээ, Сирийн эрх баригчид химийн зэвсгийн нөөцөө улсынхаа 20-иод хотуудад тараан байрлуулсан гэжээ. Мөн Сири хэд хэдэн тонн химийн зэвсэг болон зарин гэх хорт хий үйлдвэрлэх түүхий эд зүйлтэй хэмээн тусгай албад мэдээлээд байгаа юм.