Сомалийн зэвсэгт “аль-Шабааб” бүлэглэлийн дайчид тус улсын хагас автономит Пунтленд муж дахь армийн бааз руу халдлага үйлджээ. Үүний улмаас 31 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж шархатсан байна. Гэрчүүдийн яриагаар “аль-Шабааб” бүлэглэлийн дайчид цэргийн баазын ойролцоох замуудад тэсрэх бөмбөг булсан байсан бөгөөд армийн бааз руу гэнэдүүлэн дайрчээ. Үүний улмаас армийн хоёр цэрэг амь үрэгдэж, найман цэрэг гэмтэж, шархатсан байна. Сомалийн армийн тагнуулын мэдээлснээр “аль-Каида” бүлэглэлтэй холбогдсон “аль-Шабааб” бүлэглэлийн дайчид сүүлийн үед Пунтленд мужид орших Галагало нуруу руу шилжин бүгэх нь ихэсчээ. Өнгөрөгч аравдугаар сард Африкийн холбооны армиар удирдуулсан Сомалийн арми “аль-Шабааб” зэвсэгт бүлэглэлийн гол түшиц болсон Кисмайо хотод тусгай ажиллагаа явуулж, хотыг зэвсэгт бүлэглэлийн хяналтаас чөлөөлсөн. Тиймээс тус бүлэглэл Пунтленд мужийг дараагийн гол түшиц газраа болгохоор төлөвлөжээ. Сомалийн зэвсэгт “аль-Шабааб” бүлэглэл нь далайн дээрэм тонуулаар гаршсан бөгөөд зэр зэвсэг, техникээ Йемен улсаас далайн тээврээр дамжуулан авдаг юм байна.
Б.АНХТУЯА