Халаалт муу байвал ОСНААК-тоо хандаарай

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Халаалт муу байвал ОСНААК-тоо хандаарай

“Орон сууцны айлууд өмнөх жил шиг дулаан биш байна” гэсэн гомдол олон гарч байна. Тийм учраас бид дулааны хангалт ямархуу байгаа талаар тодруулахыг зорилоо. Албаны эх сурвалжууд Дулаан, Цахилгаан станц хэвийн горимоор дулаан шахаж байгаа. Хэрвээ дулааны талаар гомдолтой байгаа бол ОСНААК-тоо хандах хэрэгтэй” гэлээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ өвөл дулааны хэрэглээ бараг л өсөөгүй байна. “Өнгөрсөн жил дулааны оргил ачааллын үед “ТЭЦ-4” 11 мянган тонн ус халааж, дулаан түгээж байсан бол энэ жил 10,500 тонн ус халааж байна. Олон шинэ орон сууцууд ашиглалтад орсон ч дулааны ачаалал өсөөгүй” гэж “ТЭЦ-4”-ээс манайд мэдээллээ. “ТЭЦ-4”-ийн хувьд дулааны ачаалал жигдэрсэн, ачаалал нэмэгдсэн ч 13,000 тонн хүртэл ус халааж, дулааны ачааллыг бүрэн хангах боломжтой, эх үүсвэрийн хувьд ямар ч асуудал байхгүй. Байр чинь сайн халахгүй байгаа бол ОСНААК-тоо хандаж шугамын нэвтрүүлэх хүчин чадлыг шалгуулах хэрэгтэй” гэж ТЭЦ-4-ын гүйцэтгэл захирал Я.Цэвээн мэдэгдлээ.

Харин өчигдөр ТЭЦ III-ын насос станцад гэмтэл гарч, дулааны шугам задарсны улмаас 120 мянгат, Төв цэнгэлдэх, Зайсан орчмын айл өрхүүдийн халаалт алдагджээ. Гэмтэл гарсны дараа засварын ажлыг шуурхай эхлүүлж, Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийнхан шөнөжин ажилласны эцэст өнөө өглөө 05.10 цагийн орчимд гэмтэл гарсан хоёр магистралын засварын ажлыг дуусч, хэрэглэгчийн дулааныг хэвийн хэмжээнд өгч эхлээд байгаа юм.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж