Сэлэгч робот дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Сэлэгч робот дээд амжилт тогтоов

Америкийн “Liquid Robotics” компанийн өөрийн удирдлагатай “Papa Mau” нэртэй сэлэгч робот АНУ-ын Сан-Франциско хотоос Австрали Херви Бей хот хүртэлх 17 мянган км замыг жил гаруйн хугацаанд туулж, дээд амжилт тогтоожээ. Энэхүү робот нь нарны зайгаар ажилладаг бөгөөд 10  минут тутамд нарны гэрлийг хуримтлуулж, эрчим хүч болгон ашигладаг байна.  “Papa Mau” сэлэгч робот нь 365 хоногийн далайн аялалынхаа хугацаанд хэд хэдэн далайн хүчтэй шуургыг даван гарч, аварга загаснаас өөрийгөө хамгаалж, Австрали, Квийнслэндийн эргийн ойролцоо Шүрт тэнгист орших “Их шүрэн далан”-г тойрон гарч, өчигдөр Австралийн Херби Бей хотын далайн эрэгт ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй хүрч чаджээ. Мөн тус сэлэгч робот аялалынхаа турш туулсан замынхаа далайн мэдээллийг өөртөө цуглуулсан байна. “Papa Mau” сэлэгч робот нь “Liquid Robotics” компанийн далайд гаргасан гурав дахь робот бөгөөд өмнө нь далайд тавьсан хоёр робот нь ийм амжилт үзүүлж байгаагүй гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж