Дэлхийд алдартай цаг үйлдвэрлэгч Швейцарын “Omega” компани сүүлийн үед бэлэг дурсгал болон аксессуар, гоёл чимэглэлийн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаад байгаа юм. Үүний нэг нь дэлхийн олон сая хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байгаа Америкийн Apple компанийн “iPhone 5”-д зориулсан ширэн гэр бөгөөд энэ сараас эхлэн тус компани энэхүү бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад байгаа гэнэ.
“iPhone 5”-д тохирох гэрийг одоогоор Швейцарь дахь “Omega Boutique”-д 60 мянган ам долларын үнэтэйгээр худалдаалж байгаа юм байна. Өнгөний хувьд хар болон бор гэсэн хоёр сонголттой аж.
Э.АНХТУЯА