Өмнөговьчууд Б.Бадраагаас залхаж байна-2

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Өмнөговьчууд Б.Бадраагаас залхаж байна-2

Зарим нэг аймгийн Засаг дарга нар дархлагдсан гээд нэрлэчихмээр суудлаасаа ховхорч өгөхгүй, хагартлаа баяжиж, албан тушаалтайгаа зууралдсаар байгаа. Үүний тод жишээ нь Б.Бадраа гэгч. Авлигын хэргээр хоёр удаа шалгагдсан, мөн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын байцаагчид Б.Бадрааг БНХАУ-ын иргэнд алтны илэрц бүхий ордыг газар ашиглуулах нэрийдлээр өгсөн хэргээр Нийслэлд авчран хорьж байсан удаатай. Хэдий тийм боловч ар, өврийн хаалгатай, асуудлыг мөнгөөр зохицуулчихдаг тэрбээр дээрх хэргүүдээс цэвэрхэн салж чадсан юм. Уул нь бол алтны илэрц бүхий ордыг хятадуудад өгсөнийхөө төлөө Б.Бадраагаар дамжуулан улс төрийн томоохон бүлэглэлийг олж илрүүлэх магадлал өндөр байсан, энэ хэрэг цаашлаад Тагнуулын ерөнхий газарт хүртэл шилжсэн боловч асуудал тэгсхийгээд нам жим болсон билээ. Монголын 21 аймгийн Засаг дарга нараас муугаараа дуудуулдаг, иргэдийнхээ дунд нэр муутай, төрийн юмыг өөрийн юм шиг туйлдаг цөөнгүй эрхмүүд байдгийг ард түмэн мэдэх байх. Тэдгээрийн нэг нь Б.Бадраа гэдгийг өмнөговьчууд батална. Аймгийн Засаг дарга гэхээрээ л хувийн компанидаа ажиллаж байгаа мэтээр аашилдаг байх албагүй.

Б.Бадраагийн балагууд булаг шиг ундраастайг өмнөговьчууд ам уралдан ярьдаг

Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг дарга Х.Сугир, аймгийн МАН-ын дарга С.Бөхзориг нар мэдээлэл хийхдээ аймгийн Засаг Б.Бадрааг төсвийн хөрөнгөөс 500 сая 410 мянган төгрөгийг автомашин авах нэрийдлээр хувьдаа завшсан хэмээн мэдэгдэл хийсэн. Мөн Өмнөговь аймагт ажилгүйдэл, ядуурал бодитой буурахгүй, цөөн тооны албан тушаалтнууд богино хугацаанд хэт их баяжаад байгаа хэмээн тайлбарласан удаатай. Аймгийн удирдлагууд “Бүтээн байгуулалтын ажил хийх нэрээр орон нутагт хөрөнгө оруулалтын олон арван тэрбум төгрөгний ажлуудыг тендергүйгээр гүйцэтгүүлэх эсвэл тендер зарласан болж, өөрсдийн ах, дүүс танил талдаа өгч улсын болон орон нутгийн төсвийг хуваан завшиж байна” гэж үзэж байгаа аж. Түүний нэг жишээ нь зам засварын тендер яах аргагүй мөн гэж нутгийн иргэд ч шивэр авир хийж байна.

Өмнөговь аймгийн төв гэрэл цахилгаанаар байнга гачигдаж, өмнөх жил “Ланд унах заяатай ч лаа барих тавилантай” гэсэн хэлц үг хүртэл гарчээ. Энэ он гарсаар гэрэл цахилгаантай бүтэн 7 хоногийг үзээгүй нь ч үнэн. Мөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй хоёр телевиз нь аймгийн удирдлагуудын хувийн эзэмшлийнх тул түүгээр нь өөрсдийнх нь бодлогын чанартай мэдээ, мэдээлэл цацагддаг ажээ. Үүгээр ч зогсохгүй нутгийн иргэд Б.Бадрааг газрын наймаанд гар бие оролцоод удаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Аймгийн төвд өөрийн гэсэн газартай болж, газраа өмчилж авсан нутгийн иргэд цөөхөн атлаа эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст бол газрыг шууд олгодог гаж тогтолцоо бий болжээ. Тэрбээр Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг ноцтой зөрчиж, улсын тусгай хэрэгцээний газар болох Дархан цаазтай газарт дур мэдэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож үүнтэй ижил  захирамжуудыг удаа дараа гаргаж байгаа гэнэ.

Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина уу

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж