Дэлхийн төгсгөл болохгүй ч байгалийн үзэгдлүүд ажиглагдана

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн төгсгөл болохгүй ч байгалийн үзэгдлүүд ажиглагдана

2012 оны 12 сарын 21. Энэ өдрийг Холливүүдийн шоуны нэг хэсэг, үүнийг дэлхий нийтээр гуйвуулан ойлгож бодит амьдрал дээр дэлхийн сүйрлийг төсөөлөгчид хэмээн үзэх хүмүүс байгаа бол төрөл бүрийн шашны урсгалынхан, лам хуврагууд, бөө удганууд, тэр ч бүү хэл эрдэмтэн судлаачид хүртэл энэ өдөр ямар нэгэн зүйл болох талаар ярьж байгаа.

НАСА-гаас хийсэн мэдэгдлийн маргаашнаас байдал хурцдаж эхлэв. Дэлхийн төгсгөлийн талаар ганц ч удаа тайлбар хийгээгүй НАСА 12 дугаар сарын 01-ний өдөр “Дэлхий сөнөхгүй. Дэлхий төгсгөл болоход дөрвөн тэрбум жилийн зай бий” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Харин энэ мэдээллийг хийж дусав уу үгүй юу Хойд туйлын мөс хайлах явц хэд дахин хурдасч байгаа талаар мэдээлж эхэллээ. Хэдийгээр НАСА-гийн мэдэгдэл олон хүнийг тайвшруулсан хэдий ч Хойд туйлын мөсний хайлалт дахиад л үймээн самуун дэгдээж, хүмүүсийг сэтгэлзүйн хямралд оруулж эхэллээ. Тэгвэл дэлхийн сүйрлийг хүмүүс хэрхэн тайлбарлаж байгааг олон талын эх сурвалжтай хүргэе.

1. Үгүйсгэгчид

Холливүүдийнхэн сэдэвгүй болсон учраас хүн төрөлхтөний сэтгэлзүйд хамгийн хүндээр нөлөөлөх сэдвийг хайж олох, энэ дагуу зохиол бичих, уран бүтээл туурвих нь маш чухал болоод байлаа. Үүнтэй зэрэгцэн 2012 онд майячүүдийн цаг тооны бичиг дуусгавар болох талаар дэлхийн гэгээрсэн хүмүүс илтгэл, лекц тавьж эхэлжээ. Энэ сэдэв шоу ертөнцийнхний чихний хажуугаар зүгээр өнгөрсөнгүй. Тэр ч бүү хэл, урьд хожид байгаагүй зөгнөлт уран бүтээлүүдийн зохиол ар араасаа бичигдэж, дэлгэцийн бүтээл болж, эхнээсээ ашиг орлогоороо амжилт эвдэж эхэлсэн. Тийм ч учраас өнөөдөр дэлхийн сүйрлийн талаарх бүх мэдээллийг эрс няцаагчид нь Холливүүдийн шоу бизнесээс энэ үг гаралтай гэж үзэж байгаа учраас үгүйсгэж байна.

2. Япон улсын 1988 онд бичигдсэн зөгнөлийн эхлэл болон үргэлжлэл

Япон улсын алдарт зөнч 1988 онд иргэдэд хандаж нэгэн зөгнөлийг тараажээ. Энэ бол Японы сүйрлийн тухай зөгнөл бөгөөд 2011 онд байгалийн гамшиг тохиолдож, энэ байдал намжаагүй байхад 2012 онд гамшиг үргэлжлэн Япон улсад томоохон гарз хохирол учраад зогсохгүй олон хүмүүс үхэж үрэгдэх тухай бичсэн байжээ. 2011 оны гуравдугаар сард Японд болсон аймшигт цунамигаас хойш арлын улсынхан сэтгэл санааны тогтворгүй байдалд орж, иргэншлээ солих хүсэлтээ ч энд тэндхийн улс, орнуудад ихээр илгээж байгаа аж. Тэгвэл сүүлийн өдрүүдэд япончууд 1988 оны зөгнөлийг үнэн байж магадгүй хэмээн таамаглаж, эх орноосоо гарч байгаа аж. Дээрх зөгнөлд бичсэнээр Төв Азийн цээж болсон Монгол оронд очсон хүмүүс амьд үлдэнэ гэдгийг тун тодорхой бичсэн байдаг учраас япончууд Монголыг ихээр зорих болсон байна. Японд бага хэмжээний газар хөдлөлтүүд мэдрэгдэх, сэрүүн өвөл эхэлж байгаа нь ямар нэгэн дохио гэж үзэж байгаа учраас япончууд 12 сарын 21-нд бэлтгэлтэй байхаар шийдсэн байна.

Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина уу

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж