Технологийн суутнуудын суутнууд

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Технологийн суутнуудын суутнууд

Хvн тєрєлхтєн нvvрс хvчлийн хий ялгаруулдаг хорт зуршилаа таягдан хаяхад технологи зайлшгvй хэрэгтэй. Гэвч vнэндээ технологи хэр чухал vvрэгтэй вэ

Сэргээгдэх эрчим хvч, эрчим хvчний хэмнэлтийг боловсронгуй болгохоос эхлэн агаар мандалаас С02-ыг физикийн аргаар ангижруулах хvртэл бvгд чухал. Зарим нь маш ач холбогдолтой байхад зарим нь аюултай сєрєг vр дагавар авчирч болзошгvй байна. Энд та бvхэнд одоогийн технологийг боловсронгуй болгох гурван санааг танилцууллаа.

Наран бэх

Нар бидэнд эрчим хvчийг vнэгvй єгдєг, гэвч нарны эрчим хvчийг ашиглахад єндәр хэмжээний зардал гарна. Калифорнийн нэгэн компани их хэмжээний бохирдуулагч нvvрсийг гаргаж авдаг шиг тийм єртгєєр нарнаас эрчим хvч авах боломжтой гэж мэдэгдэж байсан. Єнгєрсєн жил Сан Францискогийн ойролцоо Пало Алтод байрлах Нано нар компани нарны зайн vйлдвэрлэлд хувьсгал хийсэн юм. Одоо тэрхvv нарны зайгаа vйлдвэрлэж, экспортонд гаргаж эхэлжээ. Бvтээгдхvvнээ фотоволтик бэхээр хєнгєн цагаан ялтас дээр бичиж хийснээр єрмєнцєр шиг нимгэн, уян, хєнгєн болсон байна. Нанонар компани одоо Калифорни болон Германд vйлдвэр барихаар тєлєвлєж байгаа бєгєєд нарны эрчим хvч vйлдвэрлэгч дэлхийн томоохон vйлдвэрлэгчдийн нэг болжээ. Тvvний хямд vнэд итгэхгvй хvн олон байгаа хэдий ч Google-ийн vvсгэн байгуулагч Ларри Паеж, Сергей Брин зэрэг нvvрснээс хямд тєсєр єртєгтэй дахин цэнэглэгдэх эрчим хvчийг хэрэглэх сонирхолтой олон хєрєнгє оруулагчдын сонирхолыг ихээр татаж байна.

Цементны vр дvн

Дэлхий дээрх хамгийн тvгээмэл барилгын материал болох цементээс манай гаригийн С02 ялгаруулалтын 8 хувь vvдэлтэй. Шохойн чулуу болон бусад материалыг 1400 градуст халааж гарган авдаг портланд цементийн нэг тонн бvрээс хагас тонн С02 ялгардаг байна Формула 1-ийн уралдааны машинуудад жолоочийн суудал галд автахаас хамгаалах зорилгоор бvтээгдсэн геополимер цемент дээрх байдлыг єєрчилж чадлаа. Vvнийг хийхийн тулд vйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулан гаргаж авдаг силикат (силикон ба хvчилтєрєлгч агуулсан) болон алуминатыг холидог ба политеризаци гэж нэрлэгдэх химийн урвал явуулж, С02 ялгаруулахгvй болтол нь молекулуудыг холбож єгдєг. Цэцэрлэгт хvрээлэнгийн замаас эхлэн замын хєдєлгєєний дуу чимээнээс хамгаалах хvртэл бvхий л зориулалтаар хэрэглэж болно. Энэхvv материал нь шинэ учир хугацааны хувьд хэдэн арван жилийн турш даралтан дор хэр тэсвэртэй байхыг бид хэлж мэдэхгvй ч богино хугацааны шалгуурыг амжилттай даван гарсан билээ.

Зальжин шинжлэх ухаан

Исаак Берзин бол vнэхээр агуу пуужин судлаач, бас тэрбээр цахилгаан станцын хорт утааг био тvлш болгох гайхалтай санааг гаргаса нэгэн. Массачусеттын Технологийн Хvрээлэнгийн профессорын дэвшvvлсэн технологи нь дараах байдлаар тодорхойлогдоно. Тунгалаг саванд хийсэн хийг хєєсрvvлнэ. Тэрхvv савандаа усанд хурдан vрждэг нэг эст амьтадыг тостой хамт хийнэ. Нэг эст амьтад тэдгээрийг идэж vржээд, тосыг биодизел болгон ялгаруулах ба тvvнийг нь єдєр бvр хураан авна. Vлдэгдэлийг нь дахин био тvлш гарган авахад ашиглах этанол vйлдвэрлэхэд болон малын тэжээл болгон ашиглана. Энэхvv vйл ажиллагаа нь vр дvнтэй болохоо харуулсан бєгєєд vvнд тосон vртэй ургамлыг тарихад ашиглах газраас 33 дахин бага газар шаардагдана. Энэ техник С02-ын ялгаруулалтыг 40 хувь багасгах бєгєєд нитроксидтой нийлбэл нийт 86 хувиар багасгах болно. Мэдээж био тvлшийг шатааснаар эдгээр хийг дахин бий болгодог. Vнэнийг хэлэхэд энэ бол яг ч цэвэрлэх технологи биш, харин ч нvvрс хvчлийг дахин хэрэглэх замаар нефтийн шатаалтыг бууруулах илvv vр ашигтай арга юм. Энэ нь нvvрс хvчлийг олзлоод хадгалах замаар нvvрс хvчлийг цуглуулж, агаар мандлаас зайлуулах арга бол биш юм.

Агаар мандалд нvvрсхvчлийн хийн хэмжээ нэмэгдэхэд уур амьсгалын єєрчлєлт тєсєєлж байснаас ч тvргэн явагддаг. Зарим эрдэмтэд одоо юу ч хийсэн дэндvv хожимдсон, маш бага л vр дvн єгєх байх, хvн тєрєлхтєн агаар дахь нvvрсхvчлийн хийг ангижруулах боломжгvй гэж хэлдэг. Шvvмжлэлийн гол утга нь энэ асуудлаар хэтэрхий сvртэй санал дэвшvvлэх нь ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн муу зуршлаа єєрчлєх хэрэгцээ шаардлагыг бусниулж, дэлхий ертєнцийг эргээд аюулд хvргэх вий гэсэн санаа юм. Энд хамгийн чухал дєрвєн саналыг танилцуулж байна.

Хиймэл моднууд

Шинэ Зеландын эрдэмтэн Петер Риид олон жилийн турш ургамал болон моддыг нvvрсхvчлийн хийнээс агаарыг цэвэрлэхийн тулд ашиглахыг санал болгосоор ирсэн. Мэдээж тэдгээр нь ургаж томрох тутам тvvнийг шингээж байдаг. Дараа тэдгээрийг хурааж био тvлш болгон боловсруулаад цахилгаан станцад нvvрсхvчлийг ялгаруулахгvйгээр цэвэрхэн тvлж, ингэснээр агаарын бохирдуулагчийг ялган тvvнийг аюулгvй зайлуулах болно. Колумбийн Их Сургуулийн Клаус Лакнер ирээдvйд хиймэл мод хийвэл мянга дахин ашигтай байна хэмээн vзэж байна. Уг модонд агаараас бохирдуулагч хийг шvvн, нvvрсхvчлийн хийг дангаар ялган авч, хадгалж чадах нимгэн шингээгч бvрхvvлийг хэрэглэдэг. Тэрээр жилд 90 000 тонн орчим хий шингээж чадах бvтээгдхvvн гаргахаар ажиллаж байна. Хэрэв єргєнєєр хэрэглэвэл маш их vр дvнтэй байх болно. Машин болон бусад жижиг эх vvсвэрvvдээс гарч буй нvvрс хvчлийн хийн хувьд цуглуулж, хадгалах тєхєєрємж хэрэглэх нь тохиромжгvй юм. Харин дэлхий даяар ялгарч буй нvvрс хvчлийн хийг хаана гарна тэнд нь, агаарт нь хуримтлуулж болно. Шvvмжлэгчдийн хэлж буйгаар бол хиймэл мод бий болгож, ажиллууласнаар С02-ийг бууруулахаас илvv их хэмжээний С02 ялгаруулах боломжтой. Мєн бvх хийгээ баталгаатай цуглуулах тиим л газар байгуулах хэрэгтэй.

Далайг vрсжvvлэх нь

Далайн зарим хэсэг газруудад усанд нь тємєр байхгvйн улмаас тэнд байх бичил биетvvд багассаар байна. Туршилтаас vзэхэд бичил биетvvдийгтарьж, vрсжvvлснээр улам ургаж, нvvрс хvчлийн хийг єєртєє шингээж авна. Зарим судлаачид, байгууллагын vзэж байгаагаар тэд тэрхvv нvvрс хvчлийг далайн ёроолд очиж vхэх хvртлээ єєрсєддєє аюулгvй хадгалдаг байна. Гэвч далайн шилдэг судлаачид vvнтэй санал нийлэхгvй байна. Тэдний vзэж буйгаар нvvрс хvчил усанд живдэггvй, живж доошилсон ч тэндээ удаан vлдэхгvй. Ус агаарт буй нvvрс хvчлийн хийг шингээн авснаар далайн ус хvчиллэг болдог гэж vзжээ. Энэ нь далайн бусад амьтад, ургамлыг аюулд хvргэнэ.

Хоолой хэлбэрийн худаг

Гаяа онолыг vндэслэгч, эрдэмтэн Жамес Ловлок болон Лондонгийн Шинжлэх Ухааны Музейн захирал Крис Раплей нар бичил биетнийг vржvvлэх илvv бодитой арга олжээ. Зуун метрийн урттай хоолойг зуу зуу, мянга мянгаар нь далайн ёроолд байрлуулна. Хоолойд байгаа нэг чиглэлтэй хавхлаганы ачаар эрдэс баялагаар дvvрэн далайн гvний ус гадаргуунд дээшлэн гарч ирж, бичил биетнийг тэжээнэ. Уул санааг туршиж ганц ч гэсэн компани ажиллаж байна. Гэхдээ тємрийн агууламжийг нэмэгдvvлж, vрсжvvлэх аргыг хэрэглэсээр байна. Уены гvнд С02 их байдаг бєгєєд тvvнийг дээш нь гаргаснаар байдлыгулам хvндрvvлж болох талтай.

Зохиомол галт уул

Дээрхээс огт єєр нэг арга бол дэлхий дээр тусч буй нарны хэт ягаан туяаг бууруулах явдал юм. Лондонгийн Шинжлэх Ухааны Музейн захирал, Нобелийн шагналтан Паул Крутзены дэмжиж буй нэгэн vр дvнтэй арга бол галт уул дэлбэрсний дараа дэлхийг хєргєх арга болох сульфат зэрэг гэрэл ойлгодог тоосонцоруудыг агаарт цацах явдал юм. Гэхдээ энэ нь агаарт буй С02-ийг бууруулахад ямар ч нєлєєлєлгvй, иймд далайн хvчиллэг байдал улам нэмэгдсээр байх болно. Галт уулын дэлбэрэлтээс vvдэлтэй тоос хур тунадас орох байдалд єєрчлелт оруулж, нэг бол vер эсвэл ган vvсгэнэ.

Эх сурвалж: http://shonhoocom.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж