
Оскар 1960 онд баригдсан Бразилийн Засгийн газрын хамгийн гол гол барилгуудыг барьсан гэдгээрээ олонд танигдса. Тэрээр мөн Швейцарийн уран барилгач Ле Корбюзьеийн хамт Нью-Йорк дахь НҮБ-ын байгууллагын төв барилга болон Бразилын Эрүүл мэнд, Боловсролын яамны барилгын зураг төсөл дээр ажиллаж байжээ. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Рио хотын эмнэлэгт өвчний улмаас таалал төгссөн байна. Хорьдугаар зууны хамгийн алдартай барилгуудыг зохион бүтээсэн Оскар 1988 онд “Pritzker Prize” шагналаар шагнагдаж байжээ.
Э.АНХТУЯА