УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт товлогдсон ч гишүүд цуглаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүнсний Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад дагалдах хуулиудыг зэрэг хэд хэдэн төслийг хэлэлцэх юм.
Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ-ын таван гишүүн тангараг өргөх асуудлыг хэлэлцэх байсан ч түр хойшлуулсан бололтой. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр хуралдаж шийдвэрлэдэг бөгөөд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай багтаагүй байна.
Ш.ЧИМЭГ