Ойрын өдрүүдэд өдөр, шөнөдөө нэлээд хүйтэрч байгаа. Цаг агаарын нөхцөл байдлын талаар Ус, цаг уур орчны хүрээлэнгээс лавлахад, “Хүйтний эрч чангарч байгаа ч энэ нь 12 дугаар сард болдог л хэвийн байдал. Иргэд сандарч, түгших хэрэггүй” гэсэн тайлбарыг өглөө. Харин өнөөдөр, маргааш нэлээд хүйтэн байх боловч энэ амралтын өдрөөс хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байгаа гэнэ.
У.БОЛОР