ОХУ-ын агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А. Ефремов өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю.Тюрин нарын хамт “Гэгээн Орос” агаарын бөмбөлгөөрөө Улан-Үдэ хотоос гараагаа эхэлж, Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайран, Монголын нутагт өчигдөр газарджээ. Нислэгийн багийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын хорооны газрын дарга Б.Баттулга болон ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа “Дашваанжил-Газ” ХХК-ийн захирал Н.Баатаржав нар угтан авсан байна. Тэрбээр дараа нь агаарын бөмбөлгөөрөө хөлөглөн, Дархан-Уул аймагт зочилсон бол өнөөдөр Улаанбаатар хотыг зорих аж.
Нэрт нисгэгч В.А.Ефремовын аяллын багийг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн хамт олон угтаж, уулзалт, аялал зохион байгуулах ажээ.
Б.МАРАЛ