Жүжигчин Женнифер Энистон болон түүний сүйт залуу Жастин Теру нар удахгүй болох “Зул сар”-ын баярыг угтаж, алдартай оддыг хүүхдүүдийнх нь хамтаар Беверли-Хиллз дахь гэртээ урьж, үдэшлэг зохиожээ. Женнифер Энистоний үдэшлэгт Деми Мур, Эллен Дедженерес, Портияа де Росси, Бен Стиллер, Тоби Магуайр зэрэг хосуудтай дотно нөхөрлөдөг алдартай жүжигчид хүрэлцэн ирсэн байна. Мөн үдэшлэгт алдарт жүжигчдээс гадна тэдэнтэй хамтран ажилладаг нүүр хувиргагч, загвар зохион бүтээгч, менежер, туслах зэрэг төдийлөн нэртэй бус зочид ч уригдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Женнифер Энистон, Жастин Теру нар зочдоо хүүхдүүдтэйгээ хамтдаа ирэхийг урьсан боловч ихэнхи хүмүүс тэднийг гэртээ үлдээн ирсэн нь хосуудын урмыг бага зэрэг хугалсан гэнэ. Гэсэн хэдий ч хосууд урьсан зочдоо хөгжөөн, элдвийг хуучлахын зэрэгцээ бие биедээ халамж тавин, их л жаргалтай байжээ. Жастин Теру, Женнифер Энистон нар өнгөрсөн наймдугаар сард сүй тавьсан ч одоо болтол хуримын товоо зарлаагүй байгаа юм.
Б.Анхтуяа