ГИХАЭГ хэвлэлийнхэнд байгууллагаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ хэвлэлийнхэнд байгууллагаа танилцуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрынхан өнөөдөр “Нээлттэй байгууллага” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ нь хоёр хэсгээс бүрдэх ба иргэд үйлчлүүлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хамарсан өдөрлөг болох юм байна. Тус өдөрлөгийн зорилго нь хуулиар нууцад тооцогдсоноос бусад мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах, байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар цаг тухайд, шуурхай мэдээлэх, мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр, хүртээмжтэйгээр хүргэх, байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор олон нийтийг санал сэтгэгдэл илэрхийлэх боломжоор хангах зорилгоор зохион байгуулж байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж