
Албаны хүмүүсийн мэдээлснээр Рио хотод хар тамхи оруулахыг зөвшөөрдөг шалган нэвтрүүлэх албаны цагдаа нарыг хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. Бразилын Засгийн газраас хар тамхи мансууруулах бодистой холбоотой ямар ч төрлийн гэмт хэргийг 2014 оны олимпоос өмнө таслан зогсоох зорилготой ажиллаж байгаа гэнэ. Рио хотын цагдаа нарын мэдэгдсэнээр өнгөрсөн аравдугаар сард мөн цагдаа нар галт зэвсэг тээвэрлэхэд оролцсон хэрэг гарч, хэрэгт холбогдсон цагдаа нарыг баривчилсан байна.
Э.АНХТУЯА