АНУ-д намын шугмаар сонгууль явагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

АНУ-д намын шугмаар сонгууль явагдлаа

Жо Сестак ба Арлен Сектер. Гэрэл зургийг AP

АНУ-ын Кентукки, Пенсильвани, Арканзас  зэрэг гурван мужид ирэх арваннэгдүгээр сарын Конгрессийн сонгуульд өрсөлдүүлэх хүнээ шалгаруулах намын сонгууль явагдлаа.
АНУ-ын Сенатын энэ урьдчилсан сонгууль Кентукки мужид болохдоо “цай уулт”  гэх консарватив хөдөлгөөн ямар нөлөөтөйг харууллаа. Тэнд улс төрд цоо шинэ хүн эмч Рэнд Пол мужийн төрийн нарийн бичгийн дарга Трей Грейсон гэх гол өрсөлдөгчөө дийлэн Бүгд найрамдах намдаа тэргүүлжээ.
Арканзаст сенатор ардчилагч Бланш Линкольн өрсөлдөгчтөйгөө адил тооны санал авсан учир ардчилсан намынхан дахин сонгууль явуулна.
Пенсильвани мужид саяхан ардчилагч нарын эгнээнд орж ирсэн адмирал асан Жо Сестак ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч 30 жил сенатад суусан Арлен Спектор тоглоомоос хасагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж