Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд уг хуулийн талаар гишүүдээс гаргасан саналын зөрүүтэй томъёоллуудаар санал хураав.

Гишүүд аль болохоор органик хүнс хэрэглэж, гадаадаас шинжилгээгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг аль болохоор оруулахгүй байх нь чухлыг онцолж байлаа. Нийт 50 саналын томъёоллыг хэлэлцэж дуусгаснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Чуулганы хуралдааныг маргааш 10.00 цагт хуралдуулахаар болов.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж