Авсралийн компани “Терра”-г 100 хувь эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Авсралийн компани “Терра”-г 100 хувь эзэмшинэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX: GUF) компани Өмнөговь аймгаас удахгүй нүүрс олборлох “Терра Энержи” компанийн үлдсэн 25 хувийг 50 сая австрали доллараар худалдан авч, “Терра”-г 100 хувь эзэмшихээр боллоо. “Терра Энержи” нь Өмнөговь аймгийн Ноён суманд нүүрс олборлохоор бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа юм. Гэхдээ нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Өнгөрөгч аравдугаар сард болсон “Уул уурхай ба хүний эрх” олон улсын бага хуралд оролцсон Өмнөговь аймгийн иргэд “Нутагтаа нэмж нэг ч уурхай ажиллуулахгүй, уурхай нээлгэхгүйн тулд бүхий л боломжийг ашиглаж, тэмцэнэ” хэмээж байсан юм. Үүнээс гадна “Терра Энержи”-ийн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг 35 настай эрэгтэй өнгөрсөн есдүгээр сард Баяндалай суманд согтуугаар машин жолоодож яваад айлын гэр дайрч, дөрвөн хүний аминд хүрсэн нь өмнөговьчуудын эсэргүүцэх бас нэг шалтгаан болж буй. Тухайн үед “Терра Энержи” компаниас амиа алдагсдын гэр бүлд оршуулгын зардал гэж тус бүр гурван сая төгрөг олгожээ.

“Терра Энержи” компани нь мөн Цогтцэций суманд нүүрсний орд эзэмшдэг юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж