Зураач Д.Батбилэг 1988 онд анхны үзэсгэлэнгээ Буриадын Улаан-Үд хот “Турган хивсний үзэсгэлэн” нэртэйгээр толилуулж байсан аж. Харин уг үзэсгэлэнгээ арван жилийн дараа анх удаа эх орондоо дэлгэж байсан гэнэ. Мөн тэрээр 2009 онд Англи улсад “Queen” хамтлагийн фенүүдийн 25 дахь цугларалтын ойд зориулж уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд өнгөрсөн жил мөн Лондон дахь Европын банкинд үзэсгэлэнгээ гаргажээ. Түүний ертөнцөөр аялан уран бүтээл, цуглуулгынх нь талаар ярилцахыг хүсвэл энэ сарын 12-нд Уран зургийн галерейг зориорой. Үзэсгэлэн энэ сарын сарын 25-ныг дуустал үргэлжлэх бөгөөд дуу хөгжим, дүрслэх урлагт дуртай, хэн бүхний өмнө нээлттэй аж.
Уран бүтээлээ цуглуулгатайгаа дэлгэнэ
Орхон аймгийн урчуудын холбооны зураач, Соёлын тэргүүний ажилтан Д.Батбилэг энэ сарын 12-нд Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд уран бүтээл болон цуглуулгынхаа үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Түүний үзэсгэлэнгийн нэр “Та бэлэн үү…”. Үзэсгэлэнд түүний уран бүтээлүүд болон хүүхэд наснаас эхлэн сонирхож цуглуулж ирсэн хамтлаг дуучдын зурагт хуудас, ном, сонин, пянз зэрэг олон сонирхолтой бүтээлүүд багтжээ.
Г.ДАША