Эргэлтийн хөрөнгө хэрэгтэйг онцловХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Нийгэм Мэдээ 2012-12-05Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас арьс, шир түүхий эдээр бүтээгдэхүүн бэлтгэн гаргагч, нэхий үйлдвэрлэгчдийг анхаарахаар болсон байна. Тодруулбал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаны бусад хүмүүс Дархан-Уул аймагт ажиллах үеэр үйлдвэрлэгчдээс ирсэн саналыг үндэслэн дэмжих тухайгаа илэрхийлжээ. Нэхий үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгө асуудал болоод буйг үйлдвэрлэгчид хэлсэн бөгөөд үүний тулд хөнгөлөлттэй зээлийг олгох боломжтой эсэх талаар авч хэлэлцэхийг сайдаас хүсчээ. Тухайлбал “Дархан нэхий” ХХК нийт хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байгаа бол эцсийн бүтээгдэхүүн нь дотоодын зах зээл дээр зарагдаад л дуусдаг гэнэ. Тиймээс экспортлох боломжгүй байдаг ажээ. Хэрвээ хөнгөлөлттэй зээл авч, эргэлтийн хөрөнгийн асуудлаа шийдэж чадвал, үндэсний үйлдвэрлэл дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад гаргах боломж нээгдэх талаар учирлажээ. У.БОЛОРХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ4 цагийн өмнө