Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Гуанжоу хотноо Цэргийн спортын олон улсын холбоо /CISM/-ны цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнээс Монголын эмэгтэй тамирчид мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцож буй. Тэмцээний хоёр дахь өдөр О.Гүндэгмаа, Т.Баярмаа, н.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдөж, тогтоол болон хурдан буудлагын нийлбэрээр мөнгөн медаль хүртсэн байна. Харин өнөөдөр ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, О.Гүндэгмаа есдүгээр байрт шалгарчээ.

Тэмцээн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
 

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж