Ким Кардашиан алтан “Rolex”-оор гангарав

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан алтан “Rolex”-оор гангарав

Реалити од Ким  Кардашиан өчигдөр Майами арал дээр нэгэн реалити шоуны зураг авалтад оролцох үеэрээ “Rolex” брэндийн алтан цагаар гангарч олны харааг булаажээ. Ким Кардашиан хэдэн мянган ам.доллараар үнэлэгдэх брэндийн алтан цагтайгаа хослуулан хоёр ширхэг алтан бугуйвч зүүсэн байсны дээр Францийн “Givenchy” брэндийн цамц,  Кристиан Лубутений урласан чамин өндөр өсгийт өмссөн байжээ. Хэдийгээр ихэнхи хүмүүс Ким Кардашиан болон тэдний гэр бүлийнхнийг хөнгөн явдалтай хэмээн таагүй сэтгэгдэлтэй байдаг ч түүнийг эрчүүдийн харааг булаасан сайхан бүсгүй гэдэгтэй нь хэн ч маргадаггүй.

Дашрамд сонирхуулахад8 саяхан тэрээр Персийн буланд орших арлын орон Бахрейнаар аялаад ирсэн байна.


Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж