H.Энхбаярын хамгаалагч

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

H.Энхбаярын хамгаалагч

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэр­бишдагва. Уг нь түүнд ард түмэн болон нам нь итгэл хүлээлгэсэн. Түүнчлэн шинэчлэлийн Засгийн газар ч бас хамтран ажиллах боломжтой гэж үзээд, Монгол Улсын Шадар сайдад нэрийг дэвшүүлж, УИХ дэмжсэн. Гэхдээ тэр нэг л хүний төлөө энэ бүх зүй­лийг хийж яваа. Тэр хэн гэдэг нь ч тодорхой. Ердөө л Н.Энхбаяр. Уг нь тэр УИХ-ын гишүүний хувьд ард түмний төлөө, Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын хөгжлийн төлөө ажиллах ёстой. Харамсалтай нь өнгөр­сөн хугацаанд түүний амнаас гар­сан үг, үйлдлүүд, сураг чимээ, хов жив гээд дандаа л Н.Энхбаяртай холбоотой байна. Одоо бүр шүүх Н.Энхбаярыг яллахаар шинжтэй болоод ирэнгүүт засгаас гарна гэх мэтээр ярьж яваа сурагтай. Үүнээс өмнө тэр Н.Энхбаярын асуудлаас болж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай гар зөрүүлсэн гэх мэдээлэл бас “чих дэлссэн”. Сэтгүүлчид энэ талаар нь асуухад “Ерөнхий сайдтай гар зөрүүлэх завгүй явж байна. Тийм зүйл болоогүй. Гэхдээ хэлэх ёстой үгээ хаана ч хэлнэ, хэнээс айхгүй” гэх маяг­тай зүйл ярьсан байна лээ. Нэг ёсон­доо Н.Энхбаярыг бол хаана ч, хэзээ ч хамгаална гэдгээ тэр үргэлж хэл­дэг. Мэдээж Д.Тэрбишдагва Н.Энхбаярт өртэй байх л даа. Өрөө төлж бол­но, бас тэр хүнийг хүндэлж, хайр-лаж болно. Гэхдээ юун түрүүнд төр зас­гийн ажлаа урдаа тавиад, Н.Энхбаярыг хамгаалах ажлаа хоёрдугаарт оруул­бал дээр байж болох л юм. Өөрөө ч олон жил улс төр хийсэн хүний хувьд үүнийг мэдэж байгаа гэх. Гэсэн хэдий ч Н.Энхбаярыг хамгаал­саар, өмгөөлсөөр байх бололтой. Н.Энхбаярын “улаан хамгаалагч”-аа гэж.  

Л.ЭНХДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж