Дорнод аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс Төсвийн тухай хуулийн тухай сургалтыг өнөөдөр зохион байгуулжээ. Энэ нь Монгол Улсад төрийн сангийн тогтолцоо үүссэний 10 жилийн ойн хүрээнд болсон сургалт бөгөөд ийнхүү тус аймгийн сумдын болон улс орон нутгийн төсвийн 90 гаруй нягтлан бодогчид хамрагдсан байна. Сургалтаар төсвийн тухай хууль, төсвийн төсөл боловсруулах, орон нутгийн хөгжлийн сангийн журам, төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох харилцаа зэрэг олон олон журамтай танилцаж мэдлэгээ бататгажээ. Түүнчлэн тус аймгийн сумдын нягтлан бодох бүртгэлийн программ бүрэн шинэчлэгдэж буй юм байна.
Эх сурвалж: www.dnews.mn