
Бесси Купер багш мэргэжилтэй төдийгүй залуу насандаа улс төрийн зарим асуудлаар дуу хойлойгоо хүргэж байсан нэгэн гэнэ. Куперийг өчигдөр гэртээ амьсгал хураасан талаар түүний хүү Сидней мэдээлсэн байна. Түүнийг өнгөрсөн жил дэлхийн хамгийн урт насалсан хүнээр тодорч Геннисийн амжилтыг тогтоох үеэр “Таны урт насалсны нууц юу вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад би өөрийгөөө эрүүл байлгахын тулд сайн сайхан зүйлийн тухай боддог. Түүнчлэн би хэзээ ч чанар муутай хоол идэж байгаагүй хэмээн ярьжээ.
Тэрээр 1924 онд нөхөр Лутер Купертай гэрлэсэн бөгөөд 1963 онд Лутер таалал төгссөн байна. Нөхрийгөө таалал төгссөнөөс хойш Купер дахин гэрлээгүй гэнэ.
Э.АНХТУЯА