Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанд ирвэл зохих 71 гишүүнээс 38 нь оролцож байна. Уг хуралдаанаар Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр шууд баталлаа.

Одоо Хүнсний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж