Америкийн алдарт “Lamb of God” метал рок хамтлаг өнгөрсөн 2010 онд Чехийн нийслэл Праг хотноо хийсэн тоглолтын үеэр хамтлагийн дуучин Рэнди Блайт тайзан дээр гарч ирсэн шүтэн бишрэгчээ түлхэж унагаснаас өдгөө ял сонсоход хүрчээ. Рэндид түлхүүлж, тайзнаас унасан шүтэн бишрэгч нь газар унахдаа тархиндаа хүнд бэртэл авч, хоёр долоо хоногийн дараа нас барсан аж. Энэ золгүй хэргийн дараа Чехийн шүүх хяналтын байгууллагаас Рэнди Блайтыг шүтэн бишрэгчийнх нь үхэлд буруутган баривчлаад байсан юм. Чехийн шоронд саатуулагдаад байсан тэрбээр өнгөрсөн наймдугаар сард батлан даалтад гарч, АНУ руу явсан байна.
Харин өнгөрсөн баасан гаригт Чехийн Праг хотын шүүхээс дуучин Рэнди Блайтын хэргийг шүүх ажиллагааг эхлүүлжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 10 жилийн хорих ял сонсох юм байна. Рэнди Блайтын зүгээс өөрт нь тулгаад буй хэргийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд шүтэн бишрэгчийн үхэлд түүнийг өөрийг нь буруутгажээ.
Б.АНХТУЯА