
Гэтэл Өмнөговь аймгийг даргална гэдэг хэн дуртай аавын хүүд олдоод байдаг ховорхон боломж биш учраас тэрбээр үхэн хатан тэмцэлдсээр байж Засаг даргын сэнтийдээ дахин үлджээ. Ингэхийн тулд түүнд хамгийн их тус дэм болсон хүн бол “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ. Тавантолгойн ордоос хамтран хувь эзэмшдэг андууд нэг нь Их хурлаар, нөгөөх нь Засаг даргын суудлаар дамжуулан хамтдаа Өмнөговьд эзэн суух сонирхолтой гэдгийг нутгийн иргэд андахгүй мэднэ. Иймдээ ч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Б.Бадраагийн Авлигатай тэмцэх газарт шалгуулсан гэх хэргийг АН-ын удирдлагуудтай тохирон байж хэрэгсэхгүй болгуулсан, энэ удаа ганц гар, хөл болгогчоо улируулан аймгийн Засаг ноёноор суулгахад багагүй гүйсэн гээд олон зүйлээс шалтгаалан Б.Бадраа Засаг даргынхаа зөөлөн сэнтийд чамгүй их хөрөнгө мөнгө хаясныхаа хүчинд үлдсэн билээ.