“CCN Mongolia” багийнхан мөн арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Фужоу хотноо болсон Дэлхийн дугуйн холбооны “А” зэрэглэлийн “Tour of Fuzhou” олон өдрийн уралдаанд оролцож, багийн дүнгээр есдүгээрт шалгарсан байна. “Tour of Fuzhou” уралдаанд 17 орны 22 баг өрсөлджээ.
Монголын дугуйчид мөн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ны өдрүүдэд БНХАУ-ын Нанчан хотноо болсон “Tour оf Po Yang Lake” олон өдрийн уралдаанд өрсөлдсөн байна. Уралдаанд Франц, Австрaль, Герман, Голланд, Казакстан, Шинэ Зеланд, Монгол, Хятад, Тайвань, Хонг Конг, Иран, Индонез, Макао зэрэг 11 орны 15 багийн тамирчид хурд сорьжээ.
Тус тэмцээнд:
1-р этапд залуу тамирчин Э.Мөнхтулга 3-р байрт, 4-р байрт Спортын мастер Т.Төгөлдөр шалгарч, багийн дүнгээр 1-р байрт-шалгарсан бол 2-р этапт Спортын мастер А.Алтансүх түрүүлж шар цамцны эзнээр тодорч, 3-р байрт Э.Мөнхтулга, 4-р байрт Т.Төгөлдөр, харин 4-р этапт спортын мастер Т.Төгөлдөр 2-р байрт тус тус шалгарсан байна. Тэмцээнийг хувийн нийлбэр дүнгээр спортын мастер А.Алтансүх тэргүүлж, шар цамцаа хадгалж үлдсэн байна. Ингээд тэмцээний 3, 4-р байрт спортын мастер Т.Төгөлдөр, залуу тамирчин Э.Мөнхтулга нар тус тус шалгарч, багийн нийлбэр дүнгээр МУГТамирчин Ж.Өлзий-Орших дасгалжуулагчтай Монголын дугуйн “CCN Mongolia” баг тэмцээнийг тэргүүлжээ.
Манай дугуйчид одоо БНХАУ-ын Шинзэн хотноо бэлтгэл хангаж байгаа бөгөөд 12-р сарын 17-22-ны өдрүүдэд Вьетнам Улсад зохиогдох “Tour of Vietnam 2012” Олон Улсын Дугуйн холбооны “А” зэрэглэлийн олон өдрийн уралдаанд оролцох аж.
Дугуйчиддаа амжилт хүсье.