МАХН, МҮАН-тай хэлэлцээ хийж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

МАХН, МҮАН-тай хэлэлцээ хийж байна гэв

Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрөгч даваа гаригт харуй бүрий болтол хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар шинэчлэлийн Засгийн газраас гарах шийдвэр гаргасан. Гэхдээ МАХН нь УИХ-ын 2012 оны сонгуульд МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулж, өрсөлдсөн. Тиймээс Засгийн газраас гарах асуудлаар МАХН өдгөө МҮАН-тай хэлэлцээний ширээний ард сууж байна гэлээ. Хэлэлцээ хэрхэхээс хамаарч маргааш МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн хамт албан ёсоор мэдээлэл өгнө, тиймээс одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж