![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/9/f11e2e5d0d0f6b47/74a2fd49dc572691original.jpg)
Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээт боловсролын ерөнхий эрдмийн суурь хичээлийн сурах бичгүүдийг бага ангиас нь эхлэн зохион хэвлүүлэх бодлого барьж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлог, боловсролын хэрэгцээнд нийцсэн ерөнхий эрдмийн болон ганцаарчилсан хөтөлбөрийн сурах бичгүүдийг ээлж дараатай, тасралтгүй бэлтгэн 2013-2014 оны хичээлийн жилээс сургалтад ашиглаж эхлэх юм. Энэ нь тусгай хэрэгцээт боловсролын чанар, хүртээмж сайжирч, сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил болж байна.
Ш.ЧИМЭГ