
Тяньжины “Grand Theater”-ын урилгаар Монголын сонгодог урлагийнхан гурав хоногийн турш “Цөмөөхэй”-гээ тайзнаа амилуулах юм. Арванхоёрдугаар сарын 20-нд ДБЭТ-ын баг өмнөд хөршийг зорин 24-26-нд “Цөмөөхэй” балетыг тоглох ажээ. Балетын найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, монголчуудын эртний танил, Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай нар ээлжлэн дохих нь. Сонирхуулахад, Тяньжиний “Grand Theater”-ын “Opera house” нь 1600, концертийн танхим нь 1200 суудалтай аж.
Г.ДАША