Чехийн ус цэвэршүүлэх технологийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Чехийн ус цэвэршүүлэх технологийг танилцуулна

Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Ус алтнаас үнэтэй” уриан дор Усны салбар дахь Чехийн технологийг маргааш 09.30 цагт МҮХАҮТ-д танилцуулахаар болжээ. Энэ үеэр Чех улсын усны ашиглалт, цэвэршүүлэлт, ус хамгаалах” салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж оролцож, туршлага хуваалцах, технологио танилцуулснаар Монголын ААН-үүдтэй хамтран ажиллах боломж бүрдэх юм байна.

Монгол Улсын хувьд байгалийн баялагийг ашиглах замаар бүтээн байгуулалт өрнүүлсээр байгаа ч экологийн тэнцвэрт бус байдалд онц ноцтойгоор нөлөөлж буй гэдэг. Тиймээс уул уурхайн олборлогч, үйлдвэр эрхлэгчид, хот, аймгийн засаг захиргааны төлөөллөөс оролцох ажээ.

Уулзалтад оролцох Чех улсын аж ахуй нэгжүүдийг ЭНД дарж сонирхох боломжтой.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж