Лэди Гага “Попын хаан”-ы хувцас, хэрэглэлийг авчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Лэди Гага “Попын хаан”-ы хувцас, хэрэглэлийг авчээ

Дуучин Лэди Гага попын хаан Майкл Жексоны аялан тоглолтууддаа өмсч, ашиглаж байсан 55 ширхэг эд зүйлсийг Лос-Анжелест болсон “Julien"s Auctions” дуудлага худалдаанаас таван сая гаруй ам.доллараар худалдан авчээ. Лэди Гага энэ тухай Twitter-тээ бичиж, зарим хувцасных нь зургийг нийтэлсэн байна. Тэрээр “Эдгээр зүйлс Майкл Жексоны цог жавхаа, сүнс болоод дэлхий дахины зоригт шүтэн бишрэгчдийнх нь хайрыг шингээж, өөртөө хадгалж байдаг” гэж бичсэн байна. Түүний худалдан авсан эд зүйлс дунд  загвар зохион бүтээгч Деннис Томпкинс, Майкл Буш нарын урласан Майкл Жексоны “Bad” аялан тоглолтдоо өмсч байсан өмсгөл 240 мянган ам.доллар, болор талсттай хос бээлий 115 мянган ам.долларт хүрчээ. Мөн Майкл Жексоны “Dangerous”, “Thriller”  аялан тоглолтууддаа өмсч байсан хүрэм, жинс зэрэг зүйлс тус бүр нь 50 мянган ам.доллараар зарагдсан байна.

Хэдийгээр Лэди Гага Майкл Жексоны шүтэн бишрэгчдийн нэг боловч Попын хааны үнэнч фенүүд нь дуучин бүсгүйг буруутгажээ. Тэдний хувьд Майклын нандин эд, хэрэглэлийг хэн нэг баян хүн цуглуулгадаа нэмэхээс илүү, музейд хадгалах нь зүйтэй гэж үздэг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж