Бөхчүүд зодоон хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Бөхчүүд зодоон хийжээ

Улс, аймгийн цолтой бөхчүүд "River sounds" бааранд үйлчлүүлж байсан хоёр залууг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Н.Төгсбаяраас тодрууллаа.

-Бааранд зодоон хийсэн бөхчүүдийн талаар тодруулахгүй юу?

-“River Sounds” бааранд бөхчүүд зодоон хийсэн хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ нэрийг нь нууцалж байгаа. Учир нь хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэн нь зодоонд оролцсон, оролцоогүй нь тодорхой болно.

-Зодоон юунаас үүдсэн бэ?

-“Hite” гэх компанийн захиралтай маргалдсаны улмаас зодоон эхэлсэн байгаа юм.

Дээрх хэрэгтэй холбогдуулан зодоон хийсэн бөхчүүдэд танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэхүү хэргийн талаар “GlobalNews” сонинд “Монгол Улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Ц.Батзаяа нартай хамт явсан аймаг, цэргийн цолтой бөхчүүд зодоон хийсэн байна. Гэхдээ харцага Ц.Содномдорж, начин Ц.Батзаяа нарыг зодоонд оролцсон эсэхийг нягтлан шалгаж байгаа” хэмээн мэдээлжээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж