Далайн хар шуурганаар 52 хүн үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Далайн хар шуурганаар 52 хүн үрэгдлээ

Филиппиний томоохонд тооцогдох Минданао арлыг далайн хар шуурга дайран өнгөрөх үеэр 52 хүн амиа алдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Дээрх мэдээ нь урдчилсан тооллого бөгөөд гамшгийн хохирлыг бүрэн гаргаагүй байна.

Пабло (Pablo) буюу олон улсын үнэлгээгээр Бофа (Bopha) гэж нэрлэгдсэн далайн хар шуурга Филиппиний Минданао арлаар дайрч өнгөрсөн нь энэ жилийн хамгийн хүчтэй шуурга нь боллоо. Нийт 56 мянган хүн гэр орноо орхин аюулгүй газарт нүүж очжээ. Салхины хурд заримдаа 200 км/цаг-т хүрсэн байна.

ABS-CBN телевизийн мэдээлснээр, арлын өмнө хэсгийн шуурга дайрсан жижиг хотуудад тавь гаруй хүн амиа алджээ. Үерт цэргийнхэн явсан гэх машин урссан мэдээг шалгаж байна.  Мөн далайд загас агнаж байсан дөрвөн загасчин сураггүй болжээ. Олон тооны байр байшин нурсан ба зарим газруудад цахилгаан дамжуулах шугам тасарсан байв. Нутгийн олон хүн гэмтэл, бэртэл авчээ. Шуурганы үеэр нислэг, төмөр зам мөн бирвааз онгоцны тээвэр зогссон байна.

Борооны улирал гэх зургаагаас арванхоёрдугаар сарын хооронд Филиппиний ольтригоор 20 орчим шуурга, далайн хар шуурга дайрдаг. Хамгийн их сүйрэлтэй хар шуурга 1991 онд Лейта арлыг дайрах үеэр 6000 хүн амь үрэгдэж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж