Олон сарын турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа Сирийн Дамаск хотын дунд сургуульд халдлага гарсны улмаас багш, сурагч нийлсэн 30 хүн амиа алджээ. Сирийн “SANA” мэдээллийн агентлаг Засгийн газрын цэргүүд болоод босогчдын хооронд үргэлжилж байгаа ширүүн тэмцлийн золиос болж, ийнхүү сургуулийн сурагчид амиа алдсан хэмээн мэдээлсэн байна.
Сирийн Боловролын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар амиа алдсан хохирогчдын 13 нь сурагч, бусад нь багш нар байжээ. Халдлага гарсан сургууль Сирийн нийслэл Дамаскийн “al-Batiha” нэртэй сургууль байсан аж. Олон улсын эх сурважуудын мэдээлж байгаагаар Сири улсад үүсээд байгаа нөхцөл байдал сүүлийн үед анхаарлын төвд байгаа ч одоог хүртэл Засгийн газрын зүгээс шийдвэртэй алхам хийгээгүй байна.
Э.АНХТУЯА