Үймээнээр шатсан барилгуудын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Үймээнээр шатсан барилгуудын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараах буюу “долдугаар сарын 1”-ний үймээний үеэр халдлагад өртөн, галд шатаж, сүйдсэн төрийн өмчийн зургаан байгууллагын асуудлыг энэ долоо хоногт Төрийн өмчийн хороо хэлэлцэхээр болжээ. Тухайн үед Соёлын төв өргөөнд үйл ажиллагаа явуулж байсан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэн, Уран зургийн галерей, Соёлын өвийн сан, Театрын музей, Улсын филармони зэрэг зургаан байгууллагын асуудлыг тус хурлаар хэлэлцэх юм. Төрийн өмчийн хороо нь долоо хоног бүрийн пүрэв гаригт хуралддаг уламжлалтай бөгөөд энэ дагуу дээрх асуудлыг маргаашийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж