Улсын сан хөмрөгт авах бүтээлийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Улсын сан хөмрөгт авах бүтээлийг шалгарууллаа

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийн 120 гаруй уран бүтээлчийн 170 бүтээлийг танилцуулсан юм. Ингээд өчигдөр улсын комисс үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцаж, дараах 10 бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар болсон байна.

  1. Ж.Мөнхжаргал “Тэнд л хүрсэн тэнгэрийн таалал”, 2012 он, 60х80см, гуашь даавуу
  2. М.Батзориг “Нисэн одох цаг хугацаа”, 2011 он, 150х150см, холимог техник
  3. А.Баярмагнай “Хашхираан дээр туссан дуслууд”, 2012 он, 120х90см, зотон тос
  4. Д.Ганбаатар “Монголын нууц товчоо”, 2012 он, 141х360см, бэх муутуу
  5. Б.Насанцэнгэл “Алтан бийр”, 2011 он, 126х147см, зотон тос
  6. Г.Лхагвасүрэн “Нууц товчооны нууцат арал”, 2009 он, 160х140см, зотон тос
  7. Б.Гансүх “Бүсгүйчүүд”, 1996 он, 110х69.5см, зотон тос
  8. Д.Бөхшандас “Хөрөг”, 2012 он, 30х40см, зотон тос
  9. Д.Булгантуяа “Зохиомж”, 2012 он, 200х150см, зотон тос
  10. Б.Дэнзэн “Бэр”, 2012 он, 57х27х10см, хүрэл мод бүтээлүүд багтжээ.

Харин үнийн дүн хараахан тодорхойгүй байна. Сонирхуулахад, өнгөрсөн жил улсын сан хөмрөгт шилдэг 10 бүтээлийг худалдан авахад 50 сая төгрөг зарцуулж байжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж