Дэвид Хассельхофф Сантад хувирчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Дэвид Хассельхофф Сантад хувирчээ

1990-ээд оны үед үзэгчдийг байлдан дагуулж байсан "Baywatch" телевизийн цувралын аврагчийн дүрээр алдартай Америкийн жүжигчин, дуучин продюсер Дэвид Хассельхофф уржигдар Английн Мерсисайд хотын Соутпорт  далайн эрэгт саатжээ. Гэхдээ энэ удаад Дэвид Хассельхофф халуухан аврагчийн дүрээр биш Зул сарын хүсэл биелүүлэгч Сантагийн дүрээр морилсон байна.

Өдгөө 60 настай Дэвид Хассельхофф Сантагийн улаан өнгийн өмсгөл өмсч, янз бүрийн бэлэг, тоглоом, чимэглэсэн гацуур ачсан улаан өнгийн морин чарганд,  хос цаа буга хөлөглөн, хөөрхөн цасан охин дагуулан иржээ. Хэдийгээр өдийд далайн эрэг дээр нэлээд сэрүүн байдаг ч Сантагийн дан өмсгөлтэй Дэвид Хассельхофф нүүр дүүрэн инээмсэглэн авахуулсан зургаа цахим хуудсандаа байршуулсан байна. Тэрээр энэхүү зургийг Их Британичуудын дунд одоо явагдаж буй “Сантагийн оронд ямар алдартантай зургаа авахуулах хүсдэг вэ?” санал асуулгад зориулан авахуулжээ. Сонирхуулахад түүний зургийг “Nikon” брэндийн “Coolpix” зургийн аппаратаар авсан гэнэ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж