
Шаньтоу хотын “Нанфань Дейли Ньюс”-ийн мэдээлж байгаагаар үйлдвэрийн гал гарсан онцгой бүст 84 аврах ангийн ажилтан ажилласан байна. Амиа алдсан хохирогчид бүгд 18-20 насны эмэгтэйчүүд байсан аж. Үйлдвэрийн галын шалтгааныг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа гэнэ. Ажилчид гал гарах үеэр үйлдвэрийн хаалга түгжээтэй байсан нь ийнхүү олон хүн амиа алдахад хүрсэн хэмээн мэдээлжээ.
Э.АНХТУЯА