“Merdy” зочид буудлын угтагч бүсгүйг зэрлэгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг энэ сарын 1-нд гарчээ. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газар очиход хохирогч 24 настай бүсгүйн биеийг сийчиж, амийг нь хөнөөгөөд, булангийн өрөөнд нуусан байж. Албаныхны мэдээлснээр сэжигтнийг баривчлан байцаалт авсан бөгөөд эхний байцаалтаар урьдчилан төлөвлөсөн буюу зохион байгуулалттай үйлдэгдсэн нь тогтоогдсон байна.
Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Одоогоор “Merdy” зочид буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Д.ЖАРГАЛ