Сүүлийн үед улсын хэмжээнд халдварт өвчлөл нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар халдварт өвчний хам шинж, сэжигтэй нийт 239 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн хувьд цочмог шарлалттай өвчний хам шинж 120, цочмог цусархаг суулгалтын хам шинж 23, цочмог халууралт, халууралт, тууралттай өвчний хам шинж, усархаг суулгалт, мэдрэлийн цочмог халдварын хам шинж цөөн хэмжээгээр бүртгэгдсэн байна. Өвчтэй хүмүүсийн заримыг нь эмнэлгийн хяналтад авчээ. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 21 аймгийн эрүүл мэндийн нэгдлүүдэд сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.
Б.СҮХ