![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2012/12/b6918325285e2ef3/7a7313a4e546dd61big.jpg)
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр сансар огторгуйг судлахад ашиглаж буй олон техник технологийн нэг нь энэхүү нэг тонн жинтэй “Gale Crater” хөлөг бөгөөд өмнөх хөлөгтэй харьцуулахад гадаргуугийн хувьд хатуу, бат бэх материалаар хийгдэх аж.
“Улаан нүдэн” гаригт амьдрал байгаа эсэхийг судлах зорилготой, 570 сая километрийн зайтай аялал хийсэн “Curiosity” хөлөг өнгөрсөн наймдугаар сард тус гаригт газардсан бөгөөд лазерын туяагаар чулууг бутлан бүтцийг нь судлах чадалтай гэдгээрээ онцлог. Харин ирэх 2020 онд хөөрөх шинэ хөлгийн онцлог болоод зохион бүтээх ажлын талаарх мэдээллийг Nasa цаг тухайд өгч байхаа энэ үеэр мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА