Өнгөрсөн жил Хятадын нэг сурагч хүү iPad 2-той болохын тулд бөөрөө худалдсан хэрэг өнөөг хүртэл шуугиан тарьсан хэвээр байна. Хятадын холбогдох байгууллагууд шалгалт хийсэн бөгөөд энэ асуудалд холбоотой байж мэдэх есөн хүнийг хариуцлагад татахаар шийдвэрлэжээ. Мэс засалч болон түүний туслахуудыг оролцуулсан долоон гэмт хэрэгтэн шоронд хоригдох ял сонсов. Бөөрийг нь шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулсан хүн таван жил, мэс засалч эр гурван жилийн хорих ял авсан байна. Энэ хэрэгт оролцсон өөр хоёр хүн торгуулийн арга хэмжээ авахуулав. Шүүх ийм хөнгөн ял тэдэнд оногдуулсан нь учиртай аж. Мэс заслын улмаас эрүүл мэнд нь хохирч, доголдсон хохирогчийн гэр бүлд гэмт этгээдүүд 200 орчим мянган долларын нөхөн төлбөр төлснөөр ийнхүү бага ял сонсчээ.
Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина уу.
Эх сурвалж: www.wikimon.mn