Тейлор Свифт шинэ хайртай учирчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт шинэ хайртай учирчээ

Кантри од Тейлор Свифт найз залуу Конор Кеннедигээс салаад удаагүй байгаа ч хэдийнэ шинэ хайртай учирчээ. Түүний шинэ амраг нь сүүлийн үед хит дуунуудаараа алдаршаад буй “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс гэнэ. Тэд сар гаруйн өмнөөс болзож эхэлжээ. Түүнчлэн хосууд өчигдөр үүрээр Харри Стайлсын буудаллаж буй Нью-Йорк хотын Манхэттен дахь “Hudson” зочид буудал руу хөтлөлцөн орж яваад папараццид өртжээ. Дуучин Тейлор Свифт  өчигдөр Харри Стайлстай уулзахаасаа өмнө Нью-Йорк хотын  “Marriott Marquis” зочид буудалд экс найз залуу Конор Кеннедигийн гэр бүлийнхний зохион явуулсан “Ripple of Hope Holiday” галад оролцсон байна. Тэрээр тус галад алдарт зохион бүтээгч Оскар де ла Рентагийн урласан даашинзаар гангарч,  “Red” цомгийнхоо дуунаас ая барьжээ. Мөн Тейлор Свифт энэхүү арга хэмжээний үеэр хуучин найз залуугийнхаа гараас шагнал гардан авсан байна. Харин энэ үеэр Тейлор Свифтийн шинэ найз залуу Харри Стайлс Манхэттений “Медисон-сквер” цэнгэлдэхэд “One Direction” хамтлагийнхаа хамтаар тоглолт хийж байсан аж. Хосууд ийн өөрсдийн үүрэгт арга хэмжээнүүдээ дуусгаад үүрийн дөрвөн жингээр уулзаж, хамтдаа “Hudson” зочид буудалд ирсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж